Дотоодын магадлан итгэмжлэл:
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага/стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм. Манай сургууль бакалаврын түвшний 13 магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөртэй.
Олон улсын магадлан итгэмжлэл:
НХУС-ийн бакалаврын түвшний 2 хөтөлбөрийг эрдмийн бүх салбарын магадлан итгэмжлэлийг гүйцэтгэдэг, олон улсад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй АCQUIN байгууллага магадлан итгэмжлэгдсэн. юм. ACQUIN нь Европын боловсролын чанарын баталгаажуулалтын нэгэн гол төлөөллийн хувьд Европын магадлан итгэмжлэлийн ESG (European Standards and Guidelines) стандартыг хэрэгжүүлдэг. Тиймээс тус байгууллага ESG стандартад нийцтэй шалгуур шаардлагаар, чанарыг баталгаажуулдаг бусад байгууллагуудтай хамтарсан магадлан итгэмжлэл хийх, харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой.