Оюутан солилцоо

Оюутан солилцоо

Гадаадын их, дээд сургуулиудтай харилцан урт болон богино хугацааны оюутан солилцох хөтөлбөрүүд сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хэрэгжиж байгаа билээ.

Манай сургуулиас урт болон богино хугацааны оюутан солилцох хөтөлбөрийн хүрээнд Швейцарийн Холбооны Улсын Багшийн Дээд Сургууль, ХБНГУ-ын Рүүр Бохумын их сургууль, БНСУ-ын Ханяанг, Качон, Күнсан, Сүнчон, Чэжү их сургууль, Япон улсын Айчи боловсролын их сургууль, Акита их сургууль, Хёого боловсролын их сургууль, БНХАУ-ын Зүүн Хойтын Багшийн их сургууль, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль,  ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Эрээн хот дахь салбар сургууль, ОХУ-ын Новосибирскийн Багшийн их сургууль, Халимагийн их сургуулуудад 200 гаруй оюутан хамрагдсан юм.

Ялангуяа сүүлийн жилүүдэд БНСУ-ын нэр хүндтэй их сургуулиудад манай оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж байна. 5 сургуульд 27 оюутан суралцсанаас 2024 оноос Солонгосын засгийн газрын тэтгэлэгт оюутан солилцооны хөтөлбөр улсын сургуулиудад зарлагдаж, Чэжү Их Сургууль руу сурахаар явсан монгол хэл, уран зохиолын багшийн агийн оюутан Янжиндулам шалгарч, 2 талын онгоцны замын зардал, сар бүр 440000 вон буюу 1200000 төгрөгтэй тэнцэх амьжиргааны зардал тус тэтгэлэг авчээ.

ӨМБИС-д Хэл, утга зохиол судлалын болон Монгол хэл, уран зохиолын багшийн ангийн 30 оюутан харилцан солилцож суралцаж байна.

Манай сургуульд энэ оны хичээлийн жилд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улсын суралцагчид бакалавр, магистр, докторын сургалтанд суралцаж байгаагаас гадна Япон улсын Айчи боловсролын их сургууль, БНСУ-ын Боловсролын их сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын багшийн их сургууль, ОХУ-ын Халимагийн их сургууль, Буриадын их сургууль зэрэг их, дээд сургуулиудаас урт болон богино хугацааны солилцоогоор  ирж суралцаж байна.