Онцлог, давуу тал

Онцлог, давуу тал

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль нь Монгол хэл, уран зохиолын боловсрол, Нийгмийн ухааны боловсрол, Гадаад хэлний боловсрол, Сэтгүүлзүйн гэсэн дөрвөн багц хөтөлбөрийн бакалавр, магистр, докторын түвшний сургалт  зохион байгуулдаг. Манай сургууль нь 9 тэнхим, (Монгол хэлний тэнхим, Уран зохиолын тэнхим, Сэтгүүл зүйн тэнхим, Нийгмийн ухааны тэнхим, Түүхийн тэнхим, Орос хэлний тэнхим, Дорно дахины хэлний тэхим, Англи хэлний тэнхим, Англи, герман хэлний тэнхим), 2 төвтэй (Монгол судлалын төв, Солонгос хэл, соёлын төв).

Манай сургуульд салбар  бүртээ тэргүүлэх 56 доктор, 21 дэд профессор, 11 профессор, 1 ардын багш,  нийт 130 гаруй багш ажилладаг.

Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургууль нь бакалаврын түвшинд 3700 гаруй, магистрантурын 420 гаруй, докторантурын 100 гаруй, нийт 4200 орчим суралцагчид үйлчилгээ үзүүлж байна. 

Манай сургууль нь мэргэжлийн хөтөлбөрөөс гадна::

  • Уран бичлэг
  • Кирилл бичиг
  • Монгол бичиг
  • Манж бичиг
  • Судалгааны арга зүй
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга зүй
  • ЭЕШ-д бэлтгэх англи хэлний сургалт
  • Орчуулгын сургалт /англи хэл/
  • Академик англи хэлний сургалт-ын үйл ажиллагаа тогтмол явуулдаг

Оюутан солилцоо

  • ОХУ-ын Буриадын их сургууль, 
  • ОХУ-ын Новосибирскийн багшийн их сургууль, 
  • ОХУ-ын Халимагийн улсын их сургууль, 
  • ОХУ-ын Эрхүүгийн их сургууль,
  • БНХАУ-ын Бээжингийн Төвийн үндэсний их сургууль
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Их сургууль, 
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, 
  • БНХАУ-ын Зүүн хойдын багшийн их сургууль
  • БНХАУ-ын Хайлаарын их сургууль,
  • Япон улсын Азийн их сургууль, 
  • Япон улсын Хёогогийн багшийн их сургууль, 
  • Япон улсын Киотогийн багшийн их сургууль,
  • Япон улсын Гакугей их сургууль,
  • Япон улсын Шиова эмэгтэйчүүдийн сургууль,
  • БНСУ-ын Боловсролын их сургууль
  • БНСУ-ын Ханяаны их сургууль,
  • АНУ-ын Баруун Вашингтоны их сургууль,
  • АНУ-ын  Блек Хиллсийн их сургууль,
  • ХБНГУ-ын Рүүр-Бохумын их сургууль
  • ШХУ-ын Багшийн дээд сургууль,

Испани улсын Лас Палме Гран Канарагийн их сургууль зэрэг 20 гаруй сургуультай багш, оюутан солилцоо, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх алба, Тайван сан, Япон сан, JICA, KOICA, DAAD зэрэг олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг.

МУБИС-ийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд уламжлалт хамтын ажиллагаагаа бататган өргөжүүлсээр байгаа ба одоогийн байдлаар олон улсын 16 байгууллага, Америк, Европ, Азийн хөгжилтэй орнуудын 84  их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, уг хамтын ажиллагааны хүрээнд олон улсын төсөл хэрэгжүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, оюутан солилцох, сургалтын орчныг орчин үеийн түвшинд бүрдүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэхэд хувь нэмэрээ оруулж байга билээ.

Гадаадын их, дээд сургуулиудтай харилцан урт болон богино хугацааны оюутан солилцох хөтөлбөрүүд сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хэрэгжиж байгаа билээ.

Манай сургуулиас 2015 – 2016 оны хичээлийн жилд  урт болон богино хугацааны оюутан солилцох хөтөлбөрийн хүрээнд ШвейцарийнХолбооны Улсын Багшийн Дээд Сургууль, Япон улсын Айчи боловсролын их сургууль, Акита их сургууль, Хёого боловсролын их сургууль, БНХАУ-ын Зүүн Хойтын Багшийн их сургууль, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль,  ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Эрээн хот дахь салбар сургууль, ОХУ-ын Новосибирскийн Багшийн их сургууль, Халимагийн их сургуулудад 100 гаруй оюутан хамрагдсан юм.

Манай сургуульд энэ оны хичээлийн жилд БНХАУ, БНТУ, БНСУ, БНПУ, Япон улсын  156 суралцагч бакалавр, магистр, докторын сургалтанд суралцаж байгаагаас гадна Япон улсын Айчи боловсролын их сургууль, БНСУ-ын Боловсролын их сургууль, БНХАУ-ын Зүүн Хойтын Багшийн их сургууль, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, ОХУ-ын Халимагийн их сургууль, Буриадын их сургууль зэрэг их, дээд сургуулиудаас 120 гаруй оюутан урт болон богино хугацааны солилцоогоор  ирж сурч байгаа билээ.