БИДНИЙ ТУХАЙ

Захирлын мэндчилгээ

Монгол улсын  боловсролын  их сургуулийн ууган  салбаруудыг  эгнээндээ багтаасан Нийгэм, хүмүүнлэгийн  ухааны сургууль нь  бакалавр, магистр, докторын түвшний 4000 гаруй суралцагчтай томоохон сургууль юм. 

Манай сургууль монгол хэл-уран зохиол, түүх, нийгмийн  ухаан, англи, хятад, герман, япон, солонгос, орос хэлний багш, хэл зохиол судлаач, сэтгүүлч, архив судлал, аялал жуулчлал зэрэг 17 мэргэжлээр бакалаврын,  14 мэргэжлээр магистрын, 7 мэргэжлээр докторын сургалт явуулж байна.

Мэргэжлийн есөн тэнхим, нэг судалгааны хүрээлэнд 120 орчим багш профессорууд, салбартаа нэг хүндтэй эрдэмтэн судлаачид ажиллан орчин үеийн дээд боловсролын түвшин, хөгжил,  хандлага,  нийгмийн  эрэлт хэрэгцээнд нийцсэн  сургалт  судалгааны ажил явуулдаг чадварлаг  хамт олон билээ.

Манай сургуульд элсэн суралцах оюутан залуучууд, мэргэжил дээшлүүлэх, хамтран ажиллах байгууллага, мэргэжил нэгт багш, эрдэмтэн судлаач та бүхэнд манай хаалга үргэлж нээлттэй байх болно.

 

Бид оюунлаг ирээдүйг бүтээнэ.

Доктор (Ph.D), дэд профессор Н.Мягмарцоож