
Хурлын даргаар дэд профессор Ш.Цолмон ажилласан бөгөөд доорх илтгэлүүд тавигдлаа.
Хурлын нээлт: НХУС-ийн захирал Н.Мягмарцоож
- АГХТ-ийн багш Ц.Баясгалан “Англи хэлээр бичсэн цогцолбор дахь цэг, тэмдэглэлүүдэд хийсэн дүн шинжилгээ”
- ДДХТ-ийн багш Ч.Дүүрэнжаргал, доктор (Ph.D) Ё.Нямхишиг “Солонгос, монгол хэлний амьтан, ургамалтай холбоотой цээрлэлийг судлах нь”
- АХТ-ийн багш доктор (Ph.D) Ц.Сарангэрэл “Суралцагчдын англиар уншиж ойлгоход тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаарх судалгаа”
- ХУИС-ийн АХТ-ийн багш доктор (Ph.D) Д.Нямсүрэн “Гадаад хэл хүний сэтгэлгээнд нөлөөлөх нь (монгол-англи хэлтний харьцуулсан жишээгээр)”
- Нийслэлийн ЕБ-ын 72-р сургуулийн орос хэлний багш И.Ариунжаргал “Хүний бие эрхтний нэр бүхий бүрдүүлбэртэй өвөрмөц хэлцийн зэрэгцүүлсэн судалгаа (монгол, орос, англи хэлний жишээн дээр)
- АГХТ-ийн багш С.Отгонжаргал, доктор (Ph.D) Д.Лхамхүү “Герман, монгол хэлэнд үг товчлох аргаар шинэ үг бүтэх нь” (Өнөөдөр сонины жишээн дээр)
- Нийслэлийн ЕБ-ын 4-р сургуулийн англи хэлний багш Д.Отгонцэцэг“Англи-Монгол хэлийг интеграцчилж англи хэлний өгүүлбэрийн бүтцийг хялбараар ойлгуулах нь”
- ДДХТ-ийн багш Д.Бурмаа, Окаяма Байгалийн Ухааны Их Сургуулийн багш Танигава Ицүэ “Монгол, япон оюутны онлайн туршилт хичээлийн үр дүн”
- АГХТ-ийн багш Л.Энхбаяр “Оюутнуудын үзэл бодлын эсээ бичих чадварыг сайжруулах асуудалд”
- МУБИС-ийн харьяа ЕБС-ийн англи хэлний багш Г.Мөнхсаруул “Сурагчдын гэрийн даалгавар хийх хандлага, түүнд эцэг эх, багш нөлөөлөх нь”
- ОХТ-ийн багш доктор (Ph.D), дэд профессор Ш.Цолмон “Оноосон нэр бүхий зүйр цэцэн үгээр хүний зан төлөв, шинж чанарыг илэрхийлэх нь”
- АХТ-ийн багш доктор (Ph.D) Х.Нармандах “Сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи)-ээр үнэлэмж илрэх нь”
- ДДХТ-ийн багш Б.Цэцэгбадам “Хятад, монгол хэлний өнгөний харьцуулал”
- Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн япон хэлний багш Б.Иш, сэтгэл зүйч Б.Сансармаа “Шалгалтын үеийн түгшүүрт байдлыг бие хүний түгшүүртэй харьцуулсан нь”