“СУДЛААЧ ОЮУТАН-2025” НХУС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүллээ.

МУБИС-ийн НХУС-ийн Хөтөлбөрийн албанаас зохион байгуулсан “Судлаач оюутан-2025” оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай хэлэлцүүлэгдэж өндөрлөлөө.

Хурлын зорилго

НХУС-д суралцаж буй оюутнууд суралцаж буй мэргэжлийн хүрээнд тулгарч буй асуудлыг олж илрүүлэх, сургалт практикийг холбон, түүнийг шийдэх арга замыг эрэлхийлэх эрдэм шинжилгээ судалгааны ажлын чадвартай мэргэжилтэн болох эхлэлийг тавих үндсэн зорилготой.

Хурлын хамрах хүрээ

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуульд бакалаврын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд.

Хэлэлцүүлэх илтгэлийн чиглэл

  • Монгол хэл шинжлэл
  • Утга зохиол судлал
  • Түүх судлал
  • Нийгэм, улс төр судлал, философи, эрх зүйн боловсрол
  • Гадаад хэл шинжлэл, гадаад хэлний боловсрол
  • Сэтгүүл зүй
  • Түүх, аялал жуулчлал

Хурлаар дараах илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Шагналт байрын эздээр:

1-р байр Д.Номин (Нийгмийн ухааны багшийн IY анги)

“Тэгш хамруулан сургах боловсролд сургуулийн удирдлагын оролцоо” ЕБС-ийн жишээн дээр.

Удирдагч багш Л.Сарангэрэл Доктор (Ph.D)

2-р байр Г.Ундрах (Түүх, нийгмийн ухааны багшийн III анги)

“Хүргэдэд талбих” заншлын үүсэл, хувирал, үлдэц.

Удирдагч багш А.Алтанбагана Доктор (Ph.D)

3-р байр Ц. Сувд-Эрдэнэ (Монгол хэл, уран зохиолын багшийн IY анги)

“Монгол хэлний үйл үгийн утгын өргөслийг судлах нь”

Удирдагч багш Р. Сарангэрэл Доктор (Ph.D) нар шалгарлаа.

 

Бусад мэдээ