1951 онд Улсын багшийн институт буюу одоогийн Монгол Улсын Боловсролын Их Сургууль үүсгэн байгуулагдаж, дөрвөн тэнхимтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд “Хэлбичгийн тэнхим”, “Түүх, нийгмийн ухааны тэнхим” гэсэн хоёр тэнхим нь манай НХУС-ийн тулгын чулууг тавьж байжээ.
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн түүхэн хөгжлийн явцад хэд хэдэн салбар нэгж байж байгаад бүрэлдэхүүний нэг сургууль болон өргөжин 2014 оноос Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль хэмээн нэрлэгдэх болжээ.