МУБИС-ИЙН НХУС-ИЙН ОХТ-ИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Орос хэлний тэнхимийн оюутны “Хэл, соёл, орчуулга, заах арга зүй-2024” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр болж, тус тэнхимийн нийт багш, оюутан оролцон сонирхолтой илтгэлүүдийн хэлэлцүүлэг өрнүүлэв. ЭШХ-ыг нээж тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ш.Цолмон илтгэгч-судлаач оюутнуудад баяр хүргэж, амжилт хүслээ.

Судлаач оюутнууд хэрэглээний хэл шинжлэл, хэл-соёл судлал, сургалтын идэвхтэй арга, хэлц судлалын чиглэлээр шинэлэг, сонирхолтой, бүтээлч судалгааны ажил гүйцэтгэж, илтгэл хэлэлцүүлснээс дараах оюутнууд шилдгээр шалгарлаа. Үүнд:

1-р байр: “Хүний бие эрхтний нэр бүхий бүрдүүлбэртэй орос, англи хэлц үгийг бүтэц-утга зүйн талаас харьцуулсан нь” ОАХ-4 ангийн оюутан И.Ариунжаргал. Удирдсан багш Ш.Цолмон.

2-р байр: “Сурагчдын орос хэл сурах сэдэл тэмүүллийг зорилго чиглэлтэй өрнүүлэх, танин мэдэх үйл ажиллагааг идэвхжүүлэх арга зам” ОАХ-4-р ангийн оюутан Б.Мөнхтуяа. Удирдсан багш Р.Ургамал.

3-р байр: “Монгол хэлэнд нутагшсан орос үгсийн хэрэглээний онцлогийн тухайд” ОАХ-1-р ангийн оюутан Э.Үүрийнтуяа. Удирдсан багш Б.Анар.

Тусгай байр: “Монгол, орос үндэстний сэтгэлгээний онцлогийг харьцуулах нь (Б.Лхагвасүрэн, А.С.Пушкины шүлгийн жишээн дээр)” ОАХ-2-р ангийн оюутан О.Алтанцэцэг, А.Жавзандулам, Б.Энхчимэг. Удирдсан багш Ш.Цолмон.

Тусгай байр: “МУБИС-ийн оюутнуудын зан байдлын судалгаа ба мэргэжил сонголтын онцлог” ОАХ-1-р ангийн оюутан Я.Айжан, С.Айкүмис, Б.Балнур, Б.Худабай. Удирдсан багш Р.Ургамал.

Орос хэлний тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хуралд шүүгчээр ажилласан багш нар болон сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн, сонирхон сонссон оюутан залуустаа талархал илэрхийлээд цаашдын ажил, сурлага, хөдөлмөр, эрдэм судлалд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Related news