"НХУС-ИЙН ХАВАР " ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

"НХУС-ИЙН ХАВАР "  ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Энэхүү өдөрлөг нь:

1. НХУС-2025 Номын үзэсгэлэн, худалдаа

2. Гадаад оюутнуудад зориулсан үйл ажиллагаа 

3. Мэргэжлээрээ бахархах өдөрлөг гэсэн 3-н үндсэн бүлэгтэйгээр хичээлийн 2-р байрны 311 тоот зааланд 2025 оны 5-р сарын 2-ны 13:30 - 16:00 цагийн хооронд болж өндөрлөлөө.

Үзэсгэлэнд Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн эрдэмтэн багш нарын 30 гаруй төрлийн  270 орчим бүтээлээс гадна НХУС-ийн бичил төслийн хүрээнд санхүүжүүлж хэвлүүлсэн  номнуудыг  нийтийн хүртээл болголоо. Мөн Монгол судлалын хүрээлэнд хадгалагдаж буй ховор ном, судар бүтээлүүдийн үзэсгэлэн гарсан ба зочин сургуулиас Багшийн сургуулийн 7 төрлийн ном, сурах бичгийг дэлгэн танилцууллаа.

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль  нь сүүлийн 7,8 жилийн хугацаанд эрдэмтэн багш нарынхаа зохиож байгаа зохиол бүтээлүүдийг санхүүгийн талаас дэмжих зорилготойгоор бичил төсөл, нэг сэдэвт бүтээлүүдэд дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд  40 гаруй бичил төсөлд 200 сая орчим төгрөг зарцуулсан байна.    Багш нарын бүтээлээс гадна  манай сургуулийн төгсөгчид өөрийн бүтээлээсээ танилцууллаа. Тухайлбал Сэтгүүл зүйн тэнхимийн  2017 оны төгсөгч  HumanZ Media Agency-г үүсгэн байгуулагч М.Баасандэлгэр, 2021 оны төгсөгч А.Гантуяа нар бүтээлээ танилцууллаа.

Мөн үзэсгэлэнгийн үеэр дараах номинациар шилдгүүдийг шалгаруулж урамшуулав. Үүнд:

• Шилдэг дизайнтай бүтээлээр Монгол хэлний тэнхимийн багш нарын  "Монгол хэлний түвшин тогтоох шалгалт (ToPMON – Test of Proficiency in Mongolian)" боть бүтээл

• Шилдэг борлуулалттай номоор Англи, Герман хэлний тэнхимийн герман хэлний  багш нарын орчуулан хэвлүүлсэн “Герман хэл шинжлэлийн удиртгал’’ сурах бичиг

• Шинэ ном бүтээлийнхээ танилцуулга мэдээллийг хамгийн олон хүнд хүргэж түгээсэн тэнхимээр Англи, Герман хэлний тэнхим тус тус шалгарлаа.

Гадаад оюутнуудад зориулсан үйл ажиллагааны зургуудаас:

Бусад мэдээ