МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн эрдэмтэн багш нар 2021 онд анхан, 2022 онд дунд, 2023 онд дээд буюу ахисан шатны сорилын номыг хэвлүүлэн гаргасан билээ.
Тус үйл ажиллагаанд ГХЯ, Хятад, Орос, Японы Элчин Сайдын Яамд, МУБИС, МУИС, ШУТИС, СУИС, ОУУБИС, Монгол Улсын Консерватори, ШУА-ийн ХЗХ, Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, Америкийн Монгол Судлалын Төв, Энхтайвны Корпус зэрэг албан байгууллагын төлөөлөл ирж оролцон, ном бүтээлийн дээжээс хүлээн авлаа.
Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн хүндэт зочдодоо талархсанаа илэрхийлье.
МУБИС. НХУС-ийн Монгол хэлний тэнхим. 2024.02.02