МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2024.03.22-ны өдөр болж өндөрлөлөө. Тус хурлын 8 илтгэлийг МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, дэд профессор Д.Ганболд (Ph.D), профессор Ц.Оюун (Sc.D), ШУА-ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.Энхжаргал (Ph.D) нар шүүж:
- Тэргүүн байрт: МХУЗ-ын IV ангийн оюутан Б.Мөнхтуяа “Ши. Аюушийн уран бүтээлийн хэл, найруулгын зарим онцлог” сэдэвт илтгэлээр /Удирдагч багш: Л.Цэрэнчимэд (Ph.D, ахлах багш)/
- Дэд байрт: МХУЗ-ын IV ангийн оюутан Ч.Отгон-Эрдэнэ “Монгол хэлний ‘элэг, зүрх’ хэмээх үглэврээс салаалсан утгын хувьсал” сэдэвт илтгэлээр /Удирдагч багш: Р.Сарангэрэл (Ph.D)/
- Гутгаар байрт: МХУЗ-ын IV ангийн оюутан Д.Нэргүй “Монгол эмэгтэйн үнэлэмжийн уламжлал, шинэчлэл” сэдэвт илтгэлээр /Удирдагч багш: Л.Эрдэнэчимэг (докторант)/
- Тусгай байрт: МХУЗ-ын IV ангийн оюутан Б.Эрдэнэцэцэг “Зохиолч Д.Гармаагийн уран бүтээлд заахын тийн ялгалын нөхцөлийг хэрэглэсэн онцлог” сэдэвт илтгэлээр /Удирдагч багш: Д.Эрдэнэсан (Ph.D, дэд профессор)/
- Тусгай байрт: МХУЗ-ын III ангийн оюутан Ц.Сувд-Эрдэнэ “Гомбожав ‘Чингис эзний алтан ургийн түүх Гангын урсгал нэрт бичиг оршвой’ түүхэн сурвалжийн зарим үг бүтээврийн утга, утгын хувьсал” сэдэвт илтгэлээр /Удирдагч багш: Р.Сарангэрэл (Ph.D)/ шалгарав.
Илтгэл хэлэлцүүлсэн оюутнууд болон удирдагч багш нарт баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсье!