ТҮҮХИЙН ХҮРД-2024 ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

МУБИС-ийн Түүхийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТҮҮХИЙН ХҮРД” оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөө. Энэ хуралд МУБИС, МУИС-ийн 30 орчим оюутнууд илтгэлээ ирүүлснээс 1-р шатанд 15 илтгэл шалгарч 2-р шатанд оролцсоноос дараах оюутны илтгэл шалгарсан байна. Үүнд:
I байр – МУБИС-ийн оюутан А.Өсөхбаяр. Удирдсан багш: Д.Одсүрэн
Илтгэлийн сэдэв: Монголчуудын “эрээн дээс цээрлэх” учир холбогдлын тухай
II байр – МУИС-ийн оюутан Л.Дарамдорж. Удирдсан багш: Д.Анхбаяр
Илтгэлийн сэдэв: “Мукаддимат ал Адаб” толь бичиг дэх Цагадай улсын худалдаа
арилжаанд холбогдох үг хэллэг
III байр – МУБИС-ийн оюутан Г.Золжаргал. Удирдсан багш: На.Сүхбаатар
Илтгэлийн сэдэв: Лувсаншива хутагтын хоёрдугаар дүрийн намтарт холбогдох
мэдээ
Тусгай байр – МУБИС-ийн оюутан П.Баасанчулуун. Удирдсан багш: Ч.Болдбаатар
Илтгэлийн сэдэв: Галын хэргээс үүдэх эрх зүйн зохицуулалтыг “Хууль зүйн
бичиг”-т тусгасан уу?

Бусад мэдээ